99088685, 88080743, 90090171
info@msel.mn
МСЭЛ ХХК нь SCADA системийн ZENON программ хангамжийн албан ёсны төлөөлөгч боллоо.

 МСЭЛ ХХК нь Австри улсын технологийн томоохон компани болох COPA DATA компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, албан ёсны Монгол улс дахь төлөөлөгч боллоо. 

COPA DATA компани нь 1987 онд анх байгуулагдаж технологийн салбарт хөл тавьж байсан томоохон компаниудын нэг юм. Тэдний томоохон бүтээгдэхүүн болон ZENON программ хангамж нь Олон улсын эрчим хүчний салбар, автоматжуулалтын хяналт мэдээллийн системд өргөнөөр ашиглагдаж эхлээд байгаа билээ.  

Манай МСЭЛ ХХК нь тус компанийн албан ёсны төлөөлөгч болсноор ZENON программ хангамжийг Монголын үйлдвэрлэл, эрчим хүч, барилга байгууламж зэргийн хяналт мэдэллийн системд ашиглах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 

Бид харилцагч та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно. 

Хамтран ажилладаг байгууллагууд
ДЦС-4 ТӨХК
ЦДҮС ТӨХК
Тэсо констракшн ХХК
МОНЦЕМЕНТ ХХК
Цагаан Хорол
МСЭЛ ХХК