99088685, 88080743, 90090171
info@msel.mn
Солонгосчууд өөрсдийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барина

 БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна.  Уг төслөө өөрийн барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.

 
Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллах бөгөөд эко цахмлгаан станц юм. Төсөл санаачлагчид үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх аж.
 
Станцыг БНСУ-ын “Хьюндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, он дуусахад барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Эх сурвалж: eagle.mn

Хамтран ажилладаг байгууллагууд
УБЦТС ХК
МСЭЛ ХХК
ЦДҮС ТӨХК
ДЦС-4 ТӨХК
Макс ложинг ХХК
Монхорус Инженеринг ХХК