99088685, 88080743, 90090171
info@msel.mn
Танилцуулга

     Тус компани нь микропроцессорын реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч дэлхий дахинд 10 жилийн баталгаа олгогч АНУ-ын “Schweitzer Engineering Laboratories” корпорацын албан ёсны интегратор эрхтэй бөгөөд эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүчний бүх төрлийн ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Манай компанийн ажилтнууд нь Монгол Улсын Эрчим Хүчний Системд олон жил ажилласан зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн ур чадвар өндөртэй инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн өндөр зэрэг бүхий ажиллагсадын хамт ажил үйлчилгээгээ явуулж байна.

      Тус компанийн ажилтнууд нь барилга байгууламж, дэд станц, үйлдвэрийн объектуудын цахилгаан хангамжийн ажил болон бүх төрлийн электроник, микропроцессорын удирдлагатай реле хамгаалалт, автоматикийн угсралт монтаж, туршилт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн дадлага туршлага хуримтлуулсан хамт олон бөгөөд эрчим хүчний байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа бүхий л төрлийн тоноглолын хэвийн ажиллагааг ханган ажиллаж байсан.

     Бид мэдлэг боловсролтой боловсон хүчин ба түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ, баталгаатай бараа бүтээгдэхүүнээрээ Монгол улсын эрчим хүчний зах зээлд хүч түрэн орж ирж байгаа билээ. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж харилцагч байгууллагуудыг чанартай реле хамгаалалтын төхөөрөмж, цахилгаан техникийн бараа үйлчилгээг хангаж, дэд станцын хяналт удирдлагын системийн шийдэл, ухаалаг сүлжээний шийдэлүүдийг цогц байдлаар хэрэгжүүлж цаашид хөгжүүлэн ажиллахыг зориж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд
АУЭХС ТӨХК
Тэсо констракшн ХХК
Монхорус Инженеринг ХХК
Алтай Трест ХХК
Цагаан Хорол
ДЦС-2 ТӨХК