Дорнодод эскпортын зориулалттай цахилгаан станц барина

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жинхуа групп Дорнод аймгийн Баянтүмэн, Матад сумын нутагт 3000 МВ-ын хүчин чадалтай, экспортын зориулалттай цахилгаан станц барих 5 тэрбум ам.долларын төслийн ажлыг эхлүүлэх гэж байна.

Солонгосчууд өөрсдийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барина

 БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна.  Уг төслөө өөрийн барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.

 
Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллах бөгөөд эко цахмлгаан станц юм. Төсөл санаачлагчид үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх аж.
 
Станцыг БНСУ-ын “Хьюндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, он дуусахад барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Эх сурвалж: eagle.mn
МСЭЛ ХХК нь SCADA системийн ZENON программ хангамжийн албан ёсны төлөөлөгч боллоо.

 МСЭЛ ХХК нь Австри улсын технологийн томоохон компани болох COPA DATA компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, албан ёсны Монгол улс дахь төлөөлөгч боллоо. 

COPA DATA компани нь 1987 онд анх байгуулагдаж технологийн салбарт хөл тавьж байсан томоохон компаниудын нэг юм. Тэдний томоохон бүтээгдэхүүн болон ZENON программ хангамж нь Олон улсын эрчим хүчний салбар, автоматжуулалтын хяналт мэдээллийн системд өргөнөөр ашиглагдаж эхлээд байгаа билээ.  

Манай МСЭЛ ХХК нь тус компанийн албан ёсны төлөөлөгч болсноор ZENON программ хангамжийг Монголын үйлдвэрлэл, эрчим хүч, барилга байгууламж зэргийн хяналт мэдэллийн системд ашиглах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 

Бид харилцагч та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх...

УБЦТС ТӨХК-ийн диспетрчерийн хяналт удирдлагын системийг гүйцэтгэж байна.
Манай компани нь УБЦТС ТӨХК-ийн СКАДА систем буюу диспетчерийн хяналт удирдлагын систем байгуулах ажлыг хамтран ажиллах гэрээний хүрээнд гүйцэтгэж байна. 
Тус ажлын хүрээнд SEL брендийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан 11 дэд станц, 4 РП дээр угсралт монтажыг гүйцэтгэж УБЦТС ТӨХК-ийн төв байранд СКАДА системийн дэлгэц суурилуулж хяналт удирдлага хийхэд бэлэн болж байна.