Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд доор дурьдсан ажлуудыг чанарын өндөр түвшинд хийн хүлээлгэж өгсөн билээ.
Эдгээрт:
- “Олимп” дэд станц 35/10 кВ дэд станцын шинэчлэл.
- 220/110/35/6 кВ-н “Эрдэнэт” дэд станцын 200 МБА чадалтай 220/110/35 кВ-н АТ-1, АТ-2-н реле хамгаалалтын төхөөрөмжийн угсралт монтажын ажлыг хийж гүйцэтгэв.
- “Оргил” рашаан сувилалын хашаанд шинээр баригдсан 10кВ-ын хувиарлах байгууламжид реле хамгаалалтын тоног төхөөрөмж (SEL) реленүүдийг нийлүүлж угсарч суурилуулах ажлыг хийж хүлээлгэж өгөв.
- “Таван толгой” дэд станцын компьютерийн удирдлага хяналтын систем суурилуулах холболт тохиргооны ажил
- 110/10кВ-ын “Хөшигт” дэд станцын угсралт суурилуулалтын ажил.
- Эрдэнэт” ДЦС ТӨХК-ийн 6кВ-ын хувиарлах байгууламжинд Хөдөлгүүрийн реле хамгалалт суурилуулах
- 35/6 кВ-ын “Ваар” дэд станцын өргөтгөлийн ажил
- БЗӨБЦТС ТӨХК-ний удирдлага мэдээллийн системд шилжүүлэх ажил
- ЦДҮС ТӨХК-ийн 208-р ЦДАШ, ШОВ 2-ийн үндсэн болон бэлтгэл хамгаалалт, киоск бокс суурилуулах ажил
- 220/110/35/6 кВ-ын Эрдэнэт дэд станцын 200 МВА чадалтай АТ-1, АТ-2 трансформаторын РХА-ын төхөөрөмж угсарч суурилуулах ажил
- РП-2, РУ-6 6кВ-ын ХХБ-г алсын удирдлагатай хяналт мэдээллийн системд шилжүүлэх ажил
- МНХАУ-н хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа 110/35/10 кВ-ын VII хороолол, Телевиз хороолол,
- Улаанбаатар 220кВ-ын дэд станцын өргөтгөл, РП, ХБ-уудын РХА-ын төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулах ажил
- “Яармагийн гүүр” дэд станцад шаардлагатай РХА-ын төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулах ажил
- Шинэ яармаг дэд станцын реле хамгаалалт хоёрдогч хэлхээний угсралтын ажил