Тоног төхөөрөмж

Манай компани нь SEL брендийн реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжүүд, SATEC фирмийн хэмжүүр тоолуурын төхөөрөмж, ZENON хяналт мэдээллийн системийн программ хангамж, OMICRON брендын туршилт тохируулгын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эрчим хүчний удирдлага, эрчим хүчний цогц шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгож байна. 

Зураг төсөл

Манай компани нь 2013 онд "Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо /ЭХЗТЗХ/ төрийн бус байгуулагад гишүүнээр элсэн орж эрчим хүчний зураг төслүүд дээр хамтран ажиллаж байна. 

Ажил, үйлчилгээ

Манай компани нь Монгол Улсын Эрчим Хүчний Системд олон жил ажилласан зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд болон мэргэжлийн өндөр зэрэг бүхий ажилчдаас бүрдсэн чадварлаг боловсон хүчинтэйгээр ажил үйлчилгээгээ явуулж байна. Инженер техникийн ажилчид маань барилга байгууламж, дэд станц, үйлдвэрийн объектуудын цахилгаан хангамжийн ажил болон цахилгаан электроник, микропроцессорын удирдлагатай реле хамгаалалт,  автоматикийн  угсралт монтаж, туршилт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн дадлага туршлага хуримтлуулсан хамт олон бөгөөд эрчим хүчний байгууллагуудад ажиллаж...

HMI,SCADA хяналт мэдээллийн систем

    Манай компани нь 2013 оноос хойш дэд станцуудын HMI, СКАДА буюу хяналт мэдээллийн системийн шийдлүүд дээр ажиллаж хяналт мэдээллийн системүүдийг нэвтрүүллээ. Эдгээрт:

  • Таван толгой дэд станцын хяналт мэдээллийн систем (HMI)
  • БЗӨБЦТС ТӨХК-ний РП-2, РУ-6 6кВ-н ХХБ-н алсын удирдлагатай хяналт мэдээллийн систем
  • Баянзүрх дэд станцын алсын удирдлагатай хяналт мэдээллийн систем
  • Ваар дэд станцын алсын удирдлагатаи хяналт мэдээллийн систем 
  • УБЦТС ТӨХК-ний диспетчерийн хяналт удирдлагын СКАДА систем нэвтрүүлэх

зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.